ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд уулзлаа

2017-03-17

2017 оны 3 дугаар сарын 31-нд болох аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын томоохон хөтөлбөрүүд батлагдахтай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай уулзан тэдэнд тулгамдаж байгаа асуудлууд болон цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.
    2017 оны 3-р сарын 16-нд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт болсон уг уулзалтад аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин, БОЭТ-ийн дарга Б.Батсүх болон хувийн хэвшлийн эмнэлгүүд, эмийн сан зэрэг аймгийн хэмжээнд  эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 130 гаруй байгууллагын төлөөлөл болсон удирдлагууд  оролцож  өөрт тулгамдаж байгаа асуудлууд болон цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.
    Эндээс гарсан санал дүгнэлтийг ирэх 4 жилд аймгийн хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр баримтлах бодлогын баримт бичигт тусгахаар болсон юм

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%