Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар Цагдаагийн байгууллагад 20 нас хүрсэн иргэнийг сайн дурын үндсэн дээр, Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн Олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилох шийдвэр гаргаж, гэрээ байгуулан ажилладаг. Үүний дагуу Сайншанд сумын олон нийтийн цагдаагийн ажилтнуудтай гэрээ байгуулах арга хэмжээг зохион байгууллаа. Үүний дагуу Сайншанд сумын олон нийтийн цагдаагийн ажилтнуудтай гэрээ байгуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Сайншанд сумын ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗөвлөлийн дарга Д.Эрдэнэбаяр, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Д.Цэндмаа нар Цагдаагийн газрын захиргааны хяналтад байгаа шүүхээс ял тэнссэн, хорих ангиас хугацааны өмнө тэнсэн суллагдсан иргэдийг ажлын байртай болгох, сургалт хөтөлбөрт хамруулан хамтран ажиллах чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурсан байна.