Дараа нь аймгийн Цагдаагийн газар, “Хүмүүн цогцолбор” сургууль болон аймгийн Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
УИХ-ын дарга М.Энхболд тойрогтоо ажиллах үеэр 4D Эхо аппарат болон Нэгдсэн эмнэлэгт шаардлагтай байгаа 6 нэр төрлийн тоног төхөөрөмж, 7 сумын Эрүүл мэндийн төвд пургон автомашин олгох батламжийг гардуулж өгчээ.
Мөн Зуунмод сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж цаг үеийн чанартай мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсож холбогдох яамны сайд нар хариулт өгөхөөс гадна зарим нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өглөө. Тухайлбал Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу Зуунмод сумын Баянхошуу, Баруун Зуунмод багуудын сайжруулсан шороон замыг 6 дугаар сарын 15-ны дотор аспалтан хучилт хийж гүйцэтгэхээ мэдэгдэв. Харин УИХ-ын гийшүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр аймгийн Засаг дарга Ж.Батжаргалтай залуучууд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 1,6 тэр бум төгрөгийн гэрээг байгууллаа.