ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Дархан сумын ИТХ-ын 2016 “Оны шилдэг"-үүд тодорч, МНУХолбооны дээд шагналыг гардуулан өглөө

2017-03-22

Дархан сумын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, 2016 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж, Дархан  сумын хөдөлмөрийн аваргаар шалгарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамт олонд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2017.02.22-ны өдөр Залуучууд театрт боллоо.
Шагнал гардуулах ажиллагаанд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар , сумын Засаг дарга Б.Азжаргал, сумын Засаг даргын орлогч Д.Батбаяр нар оролцов.



Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг  хөгжүүлэх, иргэд, сонгогчдын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, Хурлаас зохион байгуулсан ажлуудын үр нөлөөг дээшлүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж, 2016 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж ИТХ-ын “Шилдэг Тэргүүлэгч”-ээр Д.Жамбалдорж ,”Шилдэг Төлөөлөгч “ –өөр Т.Чимгээ Б.Эрдэнэ-Очир даргатай 14 дүгээр багийн ИНХ-ыг “Тэргүүний  ИНХ”-аар тус тус шалгаруулж, өргөмжлөл мөнгөн шагналаар урамшууллаа.



Нутгийн удирдлагын байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж нутгийн өөрөө удирдлагыг бэхжүүлэхэд, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох, хөрөнгө санхүү, гадаад харилцааг өргөтгөхөд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж үнэтэй хувь нэмэр оруулсан Ц.Бямбаа Монголын нутгийн удирдлагын холбооны дээд шагнал Соёмбо одонгоор энгэрээ мялаасан байна.Тэрээр 2000-2004 онд Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.    



Нутгийн удирдлагын Тэргүүний ажилтан цол тэмдгээр Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Туяа, Б.Бадамханд , Дархан сумын 4 дүгээр багийн ИНХ-ын Тэргүүлэгч Б.Цэдэнбал нарыг тус тус шагнан урамшуулсан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%