ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СУМДЫН ИТХ-ЫН УДИРДЛАГУУД БОЛОН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЯВУУЛАВ

2017-03-21

Дархан-Уул аймгийн харьяа сумдын ИТХ-ын Дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажилтнуудад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас өнөөдөр /2017.03.17/ сургалт зохион байгуулж, хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
     Уг сургалтаар Захиргааны Ерөнхий хууль болон Тогтоол шийдвэр гаргахад анхаарах асуудлууд, “Албан бичиг хэрэг хөтлөлт” сэдвээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, “Сумдын Иргэний танхимын үйл ажиллагааг сайжруулах нь” сэдвээр аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга А.Янжмаа нар тус тус мэдээлэл хийсэн бол “Сумдын үйл ажиллагаатай танилцсан арга хэмжээний тайлан”, “2016 оны ХАСХОМ-ийн тайлан мэдээ гаргасан тухай” аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах ажилтан Н.Буманцэцэг мэдээлэл хийсэн юм.

    Мөн Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй  Khural.mn цахим хуудасны хэрэглээний талаар сургалтыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтан Б.Болорцэцэг, Т.Дэлгэрсуурь нар явууллаа.


   Сумдын ИТХ-ын дарга, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажилтнуудад зориулсан уг сургалтын үеэр Хурлын байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар нээлттэй ярилцан, шийдвэрлэх арга замын тухай санал солилцсон юм.
        Мөн сургалтын хөтөлбөрийн дагуу Шарын гол, Орхон, Хонгор сумын удирдлагууд, ажлын албаныхан 2016 оны нутгийн өөрөө удирдах ёсны “Тэргүүний байгууллага” болох Дархан сумын ИТХ-ын  ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%