ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Оюуны мэлмий дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийг Монгол Улсын Гавъяат эдийн засагч Долгор овогтой Бямбаагийн нэрэмжит болголоо

2017-03-20

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дөрөвдүгээр хурал 2017.03.17-ны өдөр хуралдаж 10 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Өмнөговь аймгийн хэмжээнд шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам, Аюулгүй амар амгалан Өмнөговь хөтөлбөр, Архидан согтуурах, мансуурах, донтолтоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталлаа.

Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, хил зааг, эргэлтийн цэг тэмдэгтийн координатын саналыг дэмжиж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүллээ.

Даланзадгадын дулаан хамгамжийн газар ОНӨААТҮГ, Даланзадгад ДЦСтанц ТӨХК-уудыг нэгтгэх боломжийг судлах ажлын хэсгийн тайлан, Гурвантэс сумын нутаг дэвсгэрт гар аргаар ашигт малтмал олборлож байгаа байдалтай танилцан, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцлийг судлах, цаашид авах арга хэмжээний талаарх санал боловсруулах ажлын хэсгийн тайлан, Пибоди винсвэй ресорсез ХХК-ийн нөхөн олговорыг судлах ажлын хэсгийн тайлан танилцуулгууд сонссон бөгөөд  Даланзадгадын дулаан хамгамжийн газар ОНӨААТҮГ, Даланзадгад ДЦСтанц ТӨХК-уудыг нэгтгэх боломжийг судлах ажлын хэсэг уг хоёр газрыг нэгтгэх боломжгүйг, мөн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт гар аргаар ашигт малтмал олборлож байгаа байдалтай танилцан, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцлийг судлах үйл ажиллагааг үргэлжлүүлэх бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байгааг ажлын хэсэг Тэргүүлэгчдэд тус тус танилцууллаа.     

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий иргэний зөвлөлийн гишүүн томилох тухай асуудлыг хэлэлцэж Иргэний зөвлөлийн гишүүнээр Жанчив овогтой Баатар, Дашдүгээ овогтой Өлзийдэлгэр, Мээндий  овогтой Сандагдорж  нарыг томилож аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөл таван хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдлээ.

Нэрэмжит болгох тухай асуудлыг хэлэлцэж Даланзадгад сумын Ерөнхий боловсролын Оюуны мэлмий  дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийг Монгол Улсын Гавъяат эдийн засагч Долгор овогтой Бямбаагийн нэрэмжит болголоо.

Мөн Орон нутгийн өмчийн тухай болон төрийн шагналд иргэдийг тодорхойлох, аймгийн шагналаар шагнах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%