Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017.03.15-ны өдөр боллоо. Хуралдаанаар Дархан сумын 2016 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай, Гэр хорооллын зарим гудамжны нэршлийг өөрчлөх тухай, Гудамжуудын байршил, нэр, хилийн заагыг тодотгох,нэрлэх тухай, Дархан сумын Амжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдхүүнийг батлах тухай,Төрийн дээд шагналд уламжлах тухай асуудлыг хэлэлцэв.Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шатахуун түгээх станц, Авто засварын газрыг хотын төвөөс зайдуу барих , авто засварын газрыг төвлөрсөн цогцолбор хэлбэрээр байгуулахад анхаарах хэрэгтэй гэв.
Түүнчлэн дуудлага худалгаагаар худалдсан газрыг зориулалтын дагуу барилга барисан эсэхэд хяналт тавих хэрэгтэй. Ахуй үйлчилгээний цогцолбор барих зөвшөөрөлтэй газарт архи согтууруулах ундаагаар үйлчлэх “Bar “баригдсан бодит жишээг хэлээд цаашид анхаарч ажиллах үүрэг чиглэлийг өглөө.