Тус аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга Г.Эрдэнэбат, аймгийн Цагдаагийн Газрын дарга Г.Эрдэнэбаатар нар Дархан хотын Олон нийтийн цагдаа нартай гурвалсан гэрээ байгуулав.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж нийтийн хэв журам хамгаалах үүрэг хүлээсэн олон нийтийн цагдаагийн ажилтны тоог 18 байхаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тогтоосон ч одоогийн байдлаар 12 нь л ажиллаж байна. “Олон нийтийн цагдааг ажиллуулснаар Дархан хотын хэмжээнд гэмт хэргийн гаралт буурч нийтийн эзэмшлийн зам талбайд үйлдэгддэг танхай, булаалт, бусдын биед гэмтэл учруулах зэрэг хэргүүдийн гаралт тодорхой төвшинд буурсан” гэж аймгийн Цагдаагийн Газрын Олон нийттэй харилцах албаны ахлах байцаагч Д.Гэрэлмаа ярилаа.
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга Г.Эрдэнэбат, “Олон нийтийн цагдаа нартай гэрээ байгуулснаар тэдний урамшуулал болон бусад шаардагдах санхүүжилтийг орон нутгийн төсөвт суулгаж нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрх зүй бүрдэж байна” гээд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж нийгмийн хэв журам хамгаалахад Олон нийтийн цагдаагийн ажилтны нэр хүндийг өндөрт өргөж хууль дүрмийг чанд сахиж амжилт гаргаж ажиллахыг хүслээ.