Тус сургалт 2017 оны 3 дугаар сарын 15-16 -ны өдрүүдэд аймгийн төв Зуунмод хотод зохион байгуулагдах бөгөөд 27 сумаас тус бүр 4 төрийн албан хаагч оролцоно.
Сургалтыг Сонгуулийн Ерөнхий Хорооны Мэдээлэл, арга зүйн хэлтсийн ахлах референт Т.Гүенбаатар, Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах шинжээч Ө.Одсүрэн нар удирдан явуулж байна.