ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн хэмжээг тогтоов

2017-03-13

Дархан сумын ИТХ-ын ээлжит хуралдаан болж Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн журам”-ын хэрэгжилтийг хангуулах тухай сумын Засаг даргын орлогч Д.Батбаяр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хуралдаанаар төсөл сонгон шалгаруулах тов, зээлийн хэмжээг хэлэлцээд “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулах хурлыг ирэх тавдугаар сарын нэгнээс 15-ны хооронд зохион байгуулахаар тогтов.

Түүнчлэн энэ сангаас олгох зээлийн дээд хэмжээг иргэнд найман сая хүртэл, хуулийн этгээдэд 15 сая хүртэл төгрөг байхаар тогтоолоо.

“Зээлийн хүүгийн хэмжээ нь жилд гурван хувь бол хугацаа нь 36 сар. Уг сангийн хөрөнгийн зээлийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий төсөл сонгон шалгаруулах зөвлөл 23 гишүүнтэй бол хяналтын зөвлөл нь 21 хүний бүрэлдхүүнтэй ажиллахаар боллоо” гэж сумын Засаг дарга Б.Азжаргал ярилаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%