ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Монгол улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 135 тоот захирамжаар “Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулан орон даяар хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд Төв аймагт ажиллах ажлын хэсгийн ахлагч ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Удирдлагын академийн багш Ганцоож нарын хамт 2017 оны 03 сарын 09-ний өдөр Төв аймагт ажиллаж байна.- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах хэрэгцээ, шаардлагыг танилцуулах
- Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг сонсож, ярилцах,
- Асуулгын хуудас бөглүүлэн авах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа. Мөн хууль сахиулах байгууллагын төлөөлөл, төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчид, бизнес, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт гэсэн 3 талт хэлэлцүүлгийг зохион байгуулж өндөрлөлөө.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?
санал өгсөн: 68