ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ХУУЛЬ ХЯНАЛТЫН БОЛОН ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” БОЛЛОО

2017-03-07

“Хууль хяналтын болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөн”-ийг аймгийн Цагдаагийн газар санаачлан, аймгийн ГХУСАЗЗ, хууль хяналтын байгууллагууд дэмжиж хамтран зохион байгууллаа. Тус зөвлөгөөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр “Эмэгтэйчүүдийн эрх,  үзэл бодол”-ыг сонсох, санал солилцох, Хууль хяналтын байгууллагуудын эмэгтэйчүүдийн оролцоо нь нийгмийн амьдралын бүхий л хүрээнд тэгш эрх, тэгш байдлыг хангах  хууль зүйн бодлогын тэргүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлэх, өнөөгийн хууль хяналтын болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байгаа, тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх цаашдын зорилгоо тодорхойлох зэрэг шаардлагаас үүдэн энэхүү зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%