Дархан хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, 2016 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан, Дархан-Уул аймгийн хөдөлмөрийн аваргаар шалгарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамт олонд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2017.02.24-ны өдөр Залуучууд театрт боллоо.
Нутгийн өөрөө удирдах ёсыг Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу төлөвшүүлэн хөгжүүлж, хуулиар олгогдсон бүрэн эрх ,чиг үүрэг сумынхаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлж 2016 онд хийсэн ажлаараа Дархан сумын ИТХ-ын байгууллага шалгарч, Нутгийн өөрөө удирдах ёсны “Тэргүүний байгууллага”-аар тодорч өргөмжлөл, мөнгөн шагналыг хүртлээ.