АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД, АЖЛЫН АЛБАНААС
2017 ОНЫ 2-Р САРД ХИЙЖ
ГҮЙЦЭТГЭСЭН
АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ
2017.02.24.
Зуунмод.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Ажлын
албанаас 2017
оны 2 дугаар сард дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:
Ажлын албанаас санаачлан аймгийн ИТХ-ын IV-р хуралдаанаар хэлэлцэх Төв аймгийг хөгжүүлэх хэтийн
зорилт батлах тухай бодлогын баримт бичгийн төсөлд иргэд, төрийн болон төрийн
бус байгууллага, иргэний нийгмийн саналыг тусгах хэлэлцүүлгийг 02 дугаар сарын 10-ны өдөр аймгийн ЗДТГ-ын
газартай хамтран зохион байгууллаа.
Хөгжлийн түүчээ- Төв аймаг 2024 хэлэлцүүлгийн 6 дэд салбарын хүрээнд
зохион байгуулж уг хэлэлцүүлэгт төрийн
байгууллагын албан хаагчид болон иргэдийн төлөөлөл 103, үйл ажиллагаа явуулж
буй 16 төрийн бус байгууллагаас 10 ТББ-ын төлөөлөл ирж оролцон 119 санал гарсныг тус бодлогын баримт бичигт
агуулгаар нь тусган ажиллав.
Аймгийн ИТХ-ын IV-р хуралдааныг 2017 оны 02
дугаар сарын 20-ны
өдөр, Тэргүүлэгчдийн III- р хуралдааныг 2-р сарын 14-ны өдөр, ээлжти бус хуралдааныг 02 дугаар сарын 19-ны
өдөр тус тус зохион байгуулав.
- Аймгийн ИТХ-ын IV-р Хуралдаанаар:
1. “Хөгжлийн
түүчээ-Төв аймаг-2024” аймгийн хөгжлийн хэтийн зорилтын төсөл, энэхүү төслийг
боловсруулсан тухай аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын мэдээлэл, төсөлд Хурлын
Хороодоос хийсэн дүгнэлт, Төлөөлөгчдөөс гаргасан саналыг хэлэлцээд Хуралдааны
01 дүгээр тогтоолыг батлав.
2. "Аймгийн эдийн
засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл"-ийн хэрэгжилтийн тухай
аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын мэдээлэл, хуралд өргөн мэдүүлсэн тайлан,
түүнд Хурлын хороодоос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд "Аймгийн эдийн засаг
нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-д дэвшүүлсэн 149 зорилт, 390
арга хэмжээний хэрэгжилт 81.28 хувьтай байх тул "ХАНГАЛТТАЙ" гэж
дүгнэн хуралдааны 02 дугаар тогтоолыг батлав.
3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн
Газрын харилцааны талаар 2016 онд хийх ажлын чиглэлийн хэрэгжилт, 2017 онд хийх
ажлын чиглэлийн төсөл, энэ талаар аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын хийсэн
мэдээлэл, хэрэгжилт, төсөлд Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос
хийсэн дүгнэлтийг хэлэлцээд Аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын талаар
хийх ажлын чиглэлд тусгагдсан газрыг зүй
зохистой, оновчтой бүрэн ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зорилтуудыг Газрын
тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж
хэрэгжүүлсэн ба “Аймгийн газрын харилцааны талаар 2016 онд хийх ажлын чиглэл”-д тусгагдсан зорилтууд
80,1 хувийн биелэлттэй байх тул “Хангалттай” гэж дүгнэн “Аймгийн газрын
харилцааны талаар 2017 онд хийх ажлын чиглэл”-ийг хавсралтын ёсоор батлан
хуралдааны 03 дугаар тогтоолыг батлав.
4. “Аюултай
хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах
тухай Засгийн газрын тогтоолын төсөл”-д санал өгөх тухай аймгийн Засаг дарга
Ж.Батжаргалын мэдээлэл, Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос
хийсэн дүгнэлтийг хэлэлцээд Сэргэлэн сум нь 386.6 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 356.0 мянган га буюу 92 хувь
нь хөдөө аж ахуйн, 18.2 мянган га буюу 4.7 хувь
нь орон нутгийн болон улсын тусгай хэрэгцээний зориулалттай газар байна.
Тус сум энэ оны эхний байдлаар 1963 хүн
амтай, малын тоо толгой нь 156.4 мянга болж өмнөх оныхоос 10.9 хувиар өссөн
бөгөөд тус сумын зарим багийн нутагт бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч байгааг
мэргэжлийн байгууллага тогтоосон байна.
Тус сумын нутаг дэвсгэрт Олон улсын Шинэ нисэх онгоцны
буудал, “Майдар сити цогцолбор”, “Богд хан төмөр зам” төсөл зэрэг бүтээн
байгуулалтын олон ажлууд төлөвлөгдөж эдгээрт нилээд га газар олгогдсоны
зэрэгцээ 57.3 мянган га газрыг хамарсан ашигт малтмалын 35 тусгай зөвшөөрөл олгогдсон
байгаа нь бэлчээрийн даац хомосдоход нөлөөлж байна.
Тус сумын нутагт аюултай хог хаягдлын
төвлөрсөн байгууламж байгуулахаар санал болгож буй газар нь аймгийн хүнд
үйлдвэрийн бүс, түүнийг дагалдсан суурьшлын бүс байгуулахаар төлөвлөж байгаа
газарт хамрагдаж байна.
Сэргэлэн сумын 1-р багийн нутагт аюултай хог хаягдлын
байгууламж байгуулах зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авахаар санал болгож буй
20 га газар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 28, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015
оны аравдугаар дугаар хуралдааны 03 дугаар тогтоолуудаар
эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авсан газартай бүхэлдээ давхцаж байгааг тэмдэглээд аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 97.1 хувийн саналаар Сэргэлэн сумын
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 2/06 дугаар тогтоолыг хүндэтгэн, тус
сумын 1-р багийн 7-р зөрлөгт 20 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, Аюултай
хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах тухай Байгаль орчин, аялал
жуулчлалын яамны саналыг дэмжих боломжгүй гэж үзэн хуралдааны 04 дүгээр
тогтоолыг батлан гаргав.
5. Аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын орон нутгийн төсвийн
шилжих үлдэгдлийн жагсаалт батлуулах тухай мэдээлэл, өргөн мэдүүлсэн төсөл,
түүнд Хурлын Эдийн засаг, төсөв санхүү өмчийн бодлогын хорооноос хийсэн
дүгнэлтийг хэлэлцээд Аймгийн төсвөөс 2017 оны төсвийн жилд зарцуулах зарлагын
хэмжээг 67182040.2 мянган төгрөгөөр
тогтоон аймгийн төсвийн хөрөнгөөр 2017 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө
оруулалт / барилга байгууламж, их
засвар тоног төхөөрөмж /-ын зардлын хэмжээг 3102207,0 мянган төгрөгөөр
батлан аймгийн төсвийн санхүүжүүлэх эх үүсвэрт дор дурьдсан эх үүсвэрийг нэмж
батлан хуралдааны 05 дугаар тогтоолыг батлан гаргав.
6. “Аймгийн хөгжлийн сангийн
журам”-ыг шинэчлэн боловсруулсан тухай
аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын мэдээлэл, өргөн мэдүүлсэн төсөл, түүнд Хурлын
Эдийн засаг төсөв, санхүү өмчийн бодлогын хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд
хуралдааны 06 дугаар тогтоолыг батлав.
-Хурлын Ажлын албанаас Аймгийн ИТХ-ын IV-р хуралдаанаар батлагдаж гарсан Аймгийн ИТХ-ын IV хуралдааны “Хөгжлийн
түүчээ-Төв аймаг-2024” аймгийн хөгжлийн хэтийн зорилт батлах тухай” 01 дүгээр тогтоол, “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн
чиглэлийн хэрэгжилтийн
тухай” 02 дугаар тогтоол, “Газрын харилцааны талаар 2016 онд хийсэн ажлын чиглэлийн хэрэгжилтийг дүгнэж, 2017 онд хийх ажлын чиглэлийг батлах тухай” 03 дугаар тогтоол, “Санал өгөх тухай” 04 дүгээр тогтоол, “Аймгийн
орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлийн жагсаалт батлах тухай” 05 дугаар
тогтоол, “Аймгийн хөгжлийн сангийн
журам ”-ыг шинэчлэн батлах тухай” 06
дугаар тогтоолуудыгтогтоолуудыг Khural.mn сайт болон Дотоод удирдлагын систем, аймгийн Иргэний
танхим дахь Хурлын үйл ажиллагааг сурталчлах самбарт тус тус байршуулан 27
сумын ИТХ-д е-мэйл хаягаар хүргүүлж олон нийтэд сурталчилж мэдээлэв.
Аймгийн ИТХ-ын IV-р хуралдааны материалуудыг архив, бичиг хэргийн стандартад нийцүүлэн
эмхэтгэж Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар болон Иргэний танхимд хүргүүлэв.
Монгол Улсын Засгийн Газрын хэрэг эрхлэх газраас 2017 оны 2 дугаар сарын
16-17-ны өдрүүдэд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нарт
зориулсан сургалтад Хурлын нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн хамрагдав.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн III-р хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр “Соёмбо” танхимд хуралдууллаа. Хуралдаанаар 9
асуудал хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргалаа.
- Тэргүүлэгчдийн III-р Хуралдаанаар:
1. Төв аймгийг хөгжүүлэх
хэтийн зорилт батлах
тухай асуудлыг хэлэлцээд тус асуудлыг судлаж дүгнэлт гаргуулахаар Хурлын
хороодод шилжүүлэв.
2. Аймгийн газар тариалангийн бүс нутаг
тогтоох тухай асуудлыг хэлэлцээд Аймгийн газар тариалангийн бүс нутаг тогтоох
асуудлыг нарийвчлан судалж, сумдын саналыг бүрэн авч нэгтгэн дүгнэж төсөлд
тусгах, газар тариалан бүхий Сэлэнгэ, Булган, Хэнтий аймгуудтай тариалангийн
бүс нутгийг хэрхэн тогтоох, Тариалангийн тухай хуульд зааснаар тарилангийн
бүс нутгийг засаг захиргааны нэгжээр тогтоох тул багийн хилийн цэсийг яаж
шийдвэрлэх зэрэг асуудлаар санал солилцох, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар
баримтлах бодлого”, “Тариалангийн тухай хууль”-д тусгагдсан тариалангийн бүс
нутгийн тухай заалтаар уг бүс нутагт тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжсэн мал
аж ахуйтай хослон хөгжүүлэх зорилготой байгаа тул тариалан бүхий сумдын
бэлчээрийн мал аж ахуйг цаашид хаана нутаглуулах, өөр сумын нутагт хэрхэн
шилжүүлэх, ямар хугацаанд эрчимжсэн аж ахуй болгон хувиргах, малчдын ашиг
орлогыг нь бууруулахгүй, амьдрал ахуйд нь хохирол учруулахгүйгээр яаж
шийдвэрлэх, эдгээр асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин байгаа эсэхийг
сайтар судалж, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Барилга, хот байгуулалтын яам зэрэгт
холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын дэмжлэг туслалцааг авч санал
боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулахыг аймгийн Засаг
даргад даалган хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
3. Аймгийн газар зохион
байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар 2016 онд хийсэн ажлын дүн,
2017 онд хйих ажлын чиглэл батлах
тухай асуудлыг хэлэлцээд хурлын хороодод шилжүүлэв.
4. Сэргэлэн сумын зарим газар нутгийг улсын тусгай
хэрэгцээнд авах тогтоолын төсөлд санал өгөх асуудлыг хэлэлцээд Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд шилжүүлэв.
5. Аймгийн зарим
сумдын хилийн цэсийг шинэчлэн тогтоолгох, аймаг, сумдын хилийн цэсийн
зураглалыг баталгаажуулах тухай асуудлыг хэлэлцээд Аймгийн иргэдийн
Төлөлөгчдийн Хурлын 2017 оны 16 дугаар
тогтоолоор байгуулагдсан Мэргэжлийн комиссын ажлыг шуурхайлж, аймгийн зарим
сумдын хилийн цэсийг шинэчлэн тогтоолгох, аймаг, сумдын хилийн цэсийн
зураглалыг баталгаажуулах тухай асуудлаар холбогдох сумдын саналыг бүрэн авч,
шийдвэрийн төсөл боловсруулан, хууль, тогтоомжид заасан материалуудыг бүрдүүлж
ойрын хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдэд танилцуулахыг
аймгийн Засаг даргад даалган
хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
6. Шинээр хүссэн хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авах
тухай асуудлыг хэлэлцээд 65 дугаар тогтоолыг хавсралтын хамт батлав.
7. Аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын өргөн барьсан хөрөнгө
шийдвэрлүүлэх тухай асуудлыг хэлэлцээд “Хөрөнгө
шийдвэрлэх тухай” 66 дугаар, “Балансаас
балансад хөрөнгө шилжүүлэх тухай” 19 дүгээр тогтоолыг батлан гаргав.
8. Аймгийн эдийн
засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай асуудлыг
хэлэлцээд Хурлын хороодод шилжүүлэв.
9. Аймгийн 2016 оны төсвийн шилжих үлдэгдэлээс санхүүжүүлэх
арга хэмжээний жагсаалтыг батлах тухай асуудлыг хэлэлцээд хурлын хороонд
шилжүүлэв.
10.Аймаг хөгжүүлэх сангийн журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд
Хурлын хороонд шилжүүлэв.
11. Төрийн дээд одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд 20, 21-р
тогтоолуудыг батлав.
12. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнуулахаар сумдаас ирүүлсэн материалыг хэлэлцээд “ Аймгийн ИТХ-ын
Хүндэт жуух бичгээр шагнах тухай” 22 дугаар тогтоолыг батлав.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 19-ны өдөр “Соёмбо” танхимд хуралдаж Хурлын хуралдаанаар
хэлэлцэх 6 асуудлуудад холбогдох санал дүгнэлт гаргасан Хурлын хороодын
дүгнэлтийг сонсож аймгийн ИТХ-ын IV хуралдаанд мэдүүлэхээр тогтов.
Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаанаар аймгийн Засаг даргын өргөн мэдүүлсэн Жендэрийн эрх тэгш
байдлыг хангах талаар 2016 онд хийсэн ажлын тайланг хэлэлцээд “Жендэрийн эрх
тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнгийн тухай” 2016 оны тайлан 65.5 хувийн биелэлттэй байх тул “Хангалттай” гэж дүгнэн “Жендэрийн эрх
тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнгийн тухай” тайлан, үнэлгээ
дүгнэлтийг хуулийн хугацаанд нь
Жендэрийн үндэсний хороонд хүргүүлэхийг аймгийн Засаг даргад даалган 22 дугаар тогтоолыг батлав.
Энэ сард аймгийн ИТХ-ын даргад Ажлын
албанд хандсан 63 албан бичиг ирснийг бүртгэн авч нарийн бичгийн даргад танилцуулан
хариу өгөх шаардлагатай 3 бичигт албан хариуг өгч ажилласан байна. хариу хүргүүлэх 2 албан
бичиг байна.
Аймгийн ИТХ-ын даргад хандан Дэлгэрхаан сумын иргэн
С.Түмэн-Өлзийгөөс ирүүлсэн өргөдлийн
хариуг хуулийн хугацаанд хүргүүлж ажиллаа.
Аймгийн ИТХ-ын дарга, Хурлын Ажлын албанаас Ерөнхийлөгчийн тамгын газар,
салбарын яамдуудад болон холбогдох албан байгууллагад 22 бичгийг гарган
хүргүүлж ажиллалаа.
Аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумдын ИТХ-ын хийсэн ажлын тайланг сар бүр
авч байгаатай холбогдуулан Эрдэнэ, Лүн сумын ИТХ-ууд хийсэн ажлын тайланг
ирүүлэх ажлын хүрээнд:
Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Дөрөвдүгээр хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны
өдрийн 11 цагт
хуралдаж 8 асуудал хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргасан
байна. Мөн тэргүүлэгчдийн хуралдааныг 100 хувийн ирцтэй хуралдуулж 12 асуудал хэлэлцсэн байна. Сумын
хурлын төсвийн хүрэлцээ төдийлөн хангалттай хэмжээнд бус хөдөө айл өрхөөр явж
иргэдэд хүрч ажиллахад шатахууны зардал дутмаг, техник тоног төхөөрөмжийн
хангалт муу байгаа талаар болон сумын
Засаг даргатай Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах сумын салбар зөвлөлийн
хооронд хамтран ажиллах гэрээг байгуулсан талаарх ажлын тайлан мэдээг ирүүлж
ажилласан байна.
Лүн сумын ИТХ-ын Тэргүүлэгчид нь 2
сард ээлжит хурлын 1 удаа ээлжит бус хурлын 1 удаа нийт 2 удаа хуралдаж 17
асуудал хэлэлцэж, 23 заалт бүхий 8 тогтоол гарган ажиллаа.
2017 оны
02 сарын 03-ны өдөр Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга, багийн Засаг дарга
нарт “Баримт бичгийн стандарт” сэдвээр 1 цагийн сургалтын ИТХ-ын нарийн бичгийн
дарга зохион байгуулж сургалтанд БИНХ-ын дарга, багийн Засаг дарга нар 100%
хамрагдан ажиллажээ.
ИТХ-ын
Тэргүүлэгчдийн 04 дүгээр хуралдаанаар Тэргүүлэгчдийн ажил үүргийн хуваарь, хороодын
төлөвлөгөөг батлуулан ажилласан байна.
Мөн 2017
оныг ИТХ-ын хувьд “Хороодын ажлыг
сайжруулах жил” болгон зарласан. Малчдын чуулга уулзалтыг 2017 оны 02 сарын
16,17-ны өдрүүдэд зохион байгуулж
ИТХ-аас гарсан 17 шийдвэрийг иргэдэд сурталчилж, ИТХ-ын ажлын талаар
товч мэдээлэл хийлгэсэн ба тус суманд урианы жилийн жилийн нээлтийг 2017 оны 02
сарын 08-нд зохион байгуулан ажилласан байна.
МЭДЭЭ БЭЛТГЭСЭН:
АЖЛЫН АЛБАНЫ
АЖИЛТАН Д.ОЮУНСАЙХАН
ХЯНАСАН:
НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН
ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Э.ДОРЖСҮРЭН