ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ЭРХБААТАР ТОЙРОГТОО АЖИЛЛАВ

2017-02-24

   Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Л.Эрхбаатар өчигдөр тойрогтоо ажиллалаа. Энэ үеэр ХХААЯ, Эрчим хүчний яам, аймгийн Засаг даргын санаачилсан сайн үйлсийн аяныг дэмжиж Даваат багийнхаа мал бүхий иргэдэд гурил, малын тэжээл зэргийг тарааж, туслалцаа үзүүллээ. Өвөл нь эрт цас унаж өвөлжилт хүндэрсний улмаас манай аймгийн Баян-Өндөр сум зудын байдалтай, Жаргалант сум зудархуу гэсэн ангилалд багтаж, малын хорогдол гараад эхэлчихсэн энэ үед нүдээ олсон тусламж боллоо. 
    Даваат баг нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвөөсөө алс, хамгийн захын баг гэж хэлж болно. Тэр ч утгаараа хашаандаа мал аж ахуй эрхэлдэг 69 өрх байдаг аж.
    Сар шинийн өмнө ийнхүү тусламж үзүүлж байгаа Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөө даваат багийн иргэд талархаж байлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%