Төв аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн
2017 оны 02 дугаар сард хийсэн ажлын тайлан 2017.02.23. Зуунмод.
Тус зөвлөл нь 2 дугаар сард ээлжит бус 02-р хуралдааныг хуралдаанаар улс төрийн албан тушаалд томилогдсон С.Очирбат гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх, хууль бусаар архи үйлдвэрлэл хийж байгаа тухай иргэдийн саналыг цагдаагийн газраар шийдвэрлүүлэх, гишүүний үнэмлэхийг сольж шинэчлэх асуудлыг авч хэлэлцлээ.
Гарсан шийдвэрийн дагуу:
1. С.Очирбат гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэхээр өргөдлийг ИТХ-ын ажлын албанд өргөн мэдүүлсэн.
2. Цагдаагийн газрын холбогч офицер цагдаагийн ахмад Цэндсүрэнд хууль бусаар архи үйлдвэрлэл хийж байгаа тухай шалгалт хийж, хийсэн ажлынхаа талаар дүгнэлтээ ирүүлэхийг мэдэгдсэн боловч өгөөгүй, дахин шаардсан.
3. Иргэний зөвлөлийн гишүүдийн үнэмлэхийг сольж шинэчлэсэн.
Замын цагдаагийн ажилтаны зан харьцаа, үйлчилгээний талаар ирсэн гомдлын цагдаагийн газраас хариу авч иргэдэд танилцуулсан.
Эрүүлжүүлэх
байр цагдаагийн газрын харъяанд ирж байгаатай холбогдуулан Аймгийн цагдаагийн
газрын саатуулах байрын үйл ажиллагаатай очиж танилцан, байрын дарга цагдаагийн
хошууч Үзмээтэй уулзан ажил байдлын
талаар ярилцлага хийж, одоогийн байдлаар он гарсаар нийт 73 хүн
саатуулагдсанаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нийтийн хэв журам зөрчсөн
69 хүн байсан, тэдэнд үзүүлэх эмнэлгийн анхны тусламж үйлчилгээнд 100.000
төгрөг төсөвлөгдсөн талаар талаар мэдээлэл авч,
орой 22-23 цагийн хооронд саатуулах байрны үйл ажиллагаатай танилцсан.
“Хөгжлийн түүчээ-Төв
аймаг-2024” хэлэлцүүлэгт оролцож, Иргэний зөвлөлийн гишүүдийн үзэл баримтлал,
Олон нийтийн цагдааг ажиллуулах, орон тоог төлөвлөгөөтэйгаар нэмэгдүүлэх
талаар, мөн саатуулах байрыг стандартын дагуу барьж, тэнд ажиллаж буй
цагдаагийн ажилтаны болон саатуулагдаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, эрхийг
хамгаалах асуудлыг санал болгон оруулсан.
ТАЙЛАН БИЧСЭН:
ИЗ-ийн дарга Д.Батцэнгэл