Нутгийн удирдлагын байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж нутгийн өөрөө удирдлагыг бэхжүүлэхэд, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох, хөрөнгө санхүү, гадаад харилцааг өргөтгөхөд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж үнэтэй хувь нэмэр оруулсан Ц.Бямбаа Монголын нутгийн удирдлагын холбооны дээд шагнал Соёмбо одонгоор энгэрээ мялаасан байна. Тэрээр 2000-2004 онд Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Нутгийн удирдлагын Тэргүүний ажилтан цол тэмдгээр Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Туяа, Б.Бадамханд , Дархан сумын 4 дүгээр багийн ИНХ-ын Тэргүүлэгч Б.Цэдэнбал нарыг тус тус шагнан урамшуулсан байна.