Өнөөдөр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2017 оны анхны хуралдаан болж 2 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах
тухай асуудлыг ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал, иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсээс хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга С.Буянжаргал ,2 дугаар хэлтсийн дарга Б.Нацагдорж нар танилцуулсан юм.