Тус аймгаас сар шинийн босгон дээр улсын аварга тариаланч 1, улсын аварга фермер 2, улсын аварга тариаланч хамт олон 2 тодорлоо. Тухайлбал улсын аварга тариаланчаар Борнуур сумын тариаланч Н.Хишигт, улсын аварга фермерээр Борнуур сумын фермер эрхлэгчид Б.Баяржаргал, Б.Лувсандорж нар, улсын аварга тариаланч хамт олноор Жаргалант сумын “Жаргалант буман сүрэг” ХХК, Цээл сумын “Шинэ залуучууд” ХХК-ийн хамт олон тус тус тодорч Улсын аварга тариаланч, фермерийн шагналыг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Төв аймгийн Засаг даргын орлогч тэргүүтэй хүмүүс гардуулж өглөө