ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2017-02-20

 Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны гуравдугаар хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ.
     Хуралдаанаар "Дүүргийн Татварын хэлтсээс дүүргийн 2017 оны орлогыг бүрдүүлэх талаар хийж хэрэгжүүлэх ажлын тухай", "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсэг байгуулах тухай" асуудлыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа, "Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрэм боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай", "Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүйн дэд хорооны дүрэм болон ажиллах журам боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай", "Сүхбаатар дүүргийн Иргэний танхимын үйл ажиллагааны журам боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай" асуудлуудыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Азжаргал, "Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай Засаг даргын санал"-ыг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%