Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн гуравдугаар хурал 2017 оны 2 дугаар сарын 16-ны
өдөр хуралдаж 8 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Өмнөговь
аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын Хурц Арслан Гомбо-Аюушийн Дэмүүл
агсаны нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 224 бөхийн барилдааныг зохион
байгуулах тухай асуудлыг хэлэлцэж уг барилдааныг Улаанбаатар хотноо 2017 оны
03 дугаар сарын 11-ний өдөр Бөхийн өргөөнд зохион байгуулахаар
шийдвэрлэж, ажлын хэсгийг байгууллаа.
Тариалангийн
тухай хуулийн хэрэгжилтийг хангах Тариалангийн
бүс нутаг, түүний заагийг засаг, захиргааны нэгжээр тогтоохоор заасан хуулийн заалтийг хэрэгжүүлэх
үүднээс Тариалангийн бүс нутаг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж аймгийн
тариалангийн бүс нутаг түүний хил заагийг төрийн захиргааны төв байгууллагад уламжиллаа.
Ашигт
малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд хариу өгөх тухай асуудлыг
хэлэлцэж Цогт-Овоо, Цогтцэций, Ханхонгор мөн Манлай, Ханбогд сумдын нутаг
дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг
гаргалаа.
Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн, иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимаар 2017 оны төлөвлөгөөг баталлаа.
Орон нутгийн өмчийн тухай болон иргэдийг төрийн шагналд
тодорхойлох, аймгийн шагналаар шагнах, аймгийн 2016 оны есөн алдартан
шалгаруулах тухай асуудлуудыг хэлэлцэж “Оны шилдэг төрийн албан хаагч”-аар Гурвантэс сумын ЗДТГ-ын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга
Бямбаагийн Балмааг, “Оны шилдэг ажилчин”-аар Газар тариалан эрхлэгч
Тогоогийн Энхчимэгээг, “Оны шилдэг бизнесмэн”-ээр “Өнөд өвлөх урлахуй” ХХК-ийн захирал
Цогхүүгийн Энхтүвшинг, “Оны шилдэг малчин”-аар Сэврэй сумын Хоолт багийн малчин
Хорлоогийн Батдэлгэрийг, “Оны шилдэг эрүүл мэндийн ажилтан”-аар БОЭТ-ийн Мэс засал,
гэмтлийн тасгийн зөвлөх эмч Жаалхүүгийн Зоригтыг, “Оны шилдэг боловсролын ажилтан”-аар Баяндалай сумын ЕБС-ийн биологийн багш
Гончигданзангийн Сугарыг, “Оны шилдэг авъяастан”-аар хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Бразил Улсын Рио де
Жанейро хотноо зохион байгуулагдсан 2016 оны паралимпийн бөөрөнцөг түлхэлтийн
төрөлд 5 дугаар байр эзэлж, Азийн дээд амжилтыг тогтоосон Гэндэндаржаагийн Цогтгэрэлийг, “Оны шилдэг бүтээл, бүтээн байгуулалт”-аар “Хүннүгийн говь” ХХК-ийн 15 давхар орон сууцны барилгыг, “Оны шилдэг хөрөнгө оруулагч”-аар ”Оюу толгой”
ХХК-ийг тус тус шалгарууллаа.