Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар 25 жилийн ойгоо угтаж зөвхөн өөрсдөө баярлаад өнгөрүүлэхийг бодсонгүй.Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн нийтийн тээвэр болон хотын өнгө үзэмжинд хувь нэмэр оруулахуйц автобусны буудлыг байгуулж 2015 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулжээ. Сандал сүүдрэвч бүхий шөнийн гэрэлтүүлэгтэй нэг буудлыг буудлыг 2.7 сая төгрөг буюу нийт 27 сая төгрөгөөр байгуулсан байна. Нийт 10 байршилд автобусны буудлыг шөнийн гэрэлтүүлгийн хамт шийдвэрлэж ашиглалтад оруулсан хэдий ч өнөөдөр бүтэн буудал үгүй болжээ.
Төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан хотын үзэмжид өнгө нэмсэн бүтээн байгуулалтын хийж өгсөн ч иргэдийн ухамсаргүй үйлдлээс болж 27 сая төгрөг салхинд хийсчээ. Иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, хотдоо хайртай хотынхоо төлөө цохилох зүрх сэтгэлтэй оюунлаг Дарханчуудыг төлөвшүүлэх шаардлага урган гарч байна. Цаашид иргэн бүр хотын бүтээн байгуулалтыг хайрлан хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулахыг Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид уриалж байна.