ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр өнөөдрөөс эхлэн иргэдтэй уулзалт хийж байна

2017-02-15

Дархан-Уул аймгийн 43 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон Баагаагийн Баттөмөр 2017 оны 2 дугаар сарын 14-ний 14.00 цагаас Дархан сумын 4, 5, Өргөө багийн иргэдтэй 18 дугаар сургуулийн спорт зааланд уулзалт хийлээ. Уулзалтын үеэр улс оронд өрнөж байгаа үйл явдлын мэдээллийг үнэн бодитойгоор өгөхийн зэрэгцээ иргэдийн санал бодлыг сонсож тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлыг сонслоо. Иргэдийн тухайд ажлын байр нэмэгдүүлэх, гэр хорооллын иргэдрүү чиглэсэн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, брак байруудын дахин төлөвлөлтөд оруулах, хүнсний аюулгүй байдал буюу генийн өөрчлөлтийн талаар, тэтгэврийн зээлийг хүүг бууруулах, ахмад настнуудыг ажлын байраар хангах зэрэг олон асуудлыг хөндөж байсан юм. Улсын Их Хурал байгуулагдсанаас хойш нийтдээ анхдугаар чуулган, намрын чуулгантай нийлээд 122 хоног хуралдаж 2016 оны төсөв 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн, төсвийн зарцуулалтаас 200 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг төсвийн сахилга батыг сайжруулах замаар бий болгож чадсан талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уулзалтынхаа үеэр онцолж байлаа. 14.00 цагаас Дархан сумын 4,5, Өргөө багийн иргэдтэй уулзалт хийсэн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр 17.00 цагт Дархан сумын 6,7 дугаар багийн иргэдтэй 1 дүгээр сургуулийн спорт зааланд уулзалт хийсэн юм. Маргааш буюу 2017 оны 2 дугаар сарын 15-нд16.00 цагаас Дархан сумын 8 дугаар багийн иргэдтэй 15 дугаар сургуулийн спорт зааланд, 2017 оны 2 дугаар сарын 16-нд 16.00 цагаас Дархан сумын 9 дүгээр багийн иргэдтэй Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн спорт зааланд уулзалт хийх ажээ.



Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%