Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 3-р хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 14-ны өдөр аймгийн
ЗДТГ-ын "Соёмбо" танхимд хуралдлаа. Тус хуралдаанаар 11 асуудал
хэлэлцэв.
Үүнд:
1.Төв аймгийг хөгжүүлэх хэтийн зорилт
2. Аймгийн газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай
3. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар
2016 онд хийсэн ажлын дүн, 2017 онд хийх ажлын чиглэл
4. Сэргэлэн сумын зарим газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолын
төсөлд санал өгөх
5. Аймгийн зарим сумдын хилийн цэсийг шинэчлэн тогтоолгох, аймаг, сумдын хилийн
цэсийн зураглалыг баталгаажуулах тухай
6. Шинээр хүссэн хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авах тухай
7. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэгжилт
8. Аймгийн 2016 оны төсвийн шилжих үлдэгдлээс санхүүжүүлэх арга хэмжээний
жагсаалтыг батлах тухай
9. Аймаг хөгжүүлэх сангийн журамд өөрчлөлт оруулах тухай
10. Төрийн дээд одон медальд уламжлах тухай
11. Аймгийн ИТХ-ын шагналаар шагнах тухай
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн 11
асуудлаас аймгийн ИТХ-ын Дөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцэх 8 асуудлын 2 асуудлыг хойшлуулан, хурлаар
хэлэлцэх 6 асуудлуудыг хурлын хороодод дүгнэлт
гаргуулахаар шилжүүлж бусад 4 асуудал дээр 3 тогтоол батлан, 1 тэмдэглэлээр
үүрэг өгөхөөр шийдвэрлэв.
Аймгийн ИТХ-ын бодлогын 6 хороод 2 дугаар
сарын 15-17-ны өдрүүдэд ажиллана.