ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Үерхэл нөхөрлөлийн үнэ цэнэ” сэдэвт өдөрлөг зохион байгуулагдлаа.

2017-02-13

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбатын санаачлагаар Сүхбаатар дүүргийн залуучуудын холбоотой хамтран өөрийн сонгогдсон 16 дугаар тойргийн ерөнхий боловсролын 58-р дунд сургууль дээр “Үерхэл нөхөрлөлийн үнэ цэнэ” сэдэвт өдөрлөгийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

     Өдөрлөгийн хүрээнд 58-р сургуулийн 9-өөс 12-р ангийн сурагчдын дунд “Үерхэл нөхөрлөлийн үнэ цэнэ” сэдвээр эссе бичлэгийн уралдаан зарласан бөгөөд уралдаанд нийт 100 гаруй сурагчдын бүтээл ирсэн юм.

     Эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон дүүргийн залуучуудын холбооны зүгээс шагнаж урамшууллаа. 

     Уралдааны дүнг танилцуулбал:

1 дүгээр байрт 58 дугаар сургуулийн 11д ангийн сурагч Г.Цэнгүүн

2 дугаар байрт 11б ангийн сурагч Ц.Булгансайхан

3 дугаар байрт 10а ангийн сурагч Б.Дэлгэрмаа

4 дүгээрт байрт 11д ангийн сурагч Б.Уугантуул

5 дугаар байрт 11д ангийн сурагч Б.Лхагважаргал нар шалгарсан юм.

     Энэ үеэр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбатын зүгээс цэвэр бичигтэн сурагчийг шалгаруулан өөрийн үзгийг дурсгал болгон бэлэглэсэн ба эх орныхоо ирээдүй болсон өсвөр залуу үеийнхний дотоод мөн чанарт үерхэл нөхөрлөлийн үнэ цэнэ хэрхэн илэрхийлэгдэж байгааг энэ уралдааны дүнд олж харсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

     Мөн “Үерхэл нөхөрлөлийн үнэ цэнэ” сэдвээр “Хөтөч гэрэл” сургалтын төвийн захирал Ж.Бямбасайхан үерхэлийн хил хязгаар, хайр дурлал шохоорхлын ялгаа, анд нөхөрлөлийн ач тус зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл тавьлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%