ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИХ АЯН” ГОВЬСҮМБЭР АЙМАГТ

2017-02-11

      Монгол улсын хамгийн залуу УИХ-ын гишүүн, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Ерөнхийлөгч, Д.Гантулгын санаачлан хэрэгжүүлж буй “Залуу малчдыг дэмжих аян” Говьсүмбэр аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
2017 оны 2-р сарын 10-нд дуу бүжгийн "Боржигин" чуулгад УИХ-ын гишүүн Д.Гантулга төрийн байгууллагуудын 250 гаруй албан хаагчидтай "Манлайллын ур чадвар" сэдвээр лекц уншиж уулзалт хийлж, аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Оюунбилэг энэ сарын нэгнээс хэрэгжиж буй "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль"-ийн танилцуулгыг хийлээ. Мөн үргэлжлүүлээд Сүмбэр сумын нэг, хоёр, тавдугаар сургуулийн ахлах ангийн 350 гаруй сурагчдад "Мэргэжлээ хэрхэн сонгох", "Амжилтын гараа" сэдвээр сонирхолтой лекц тавьж хүүхдүүдийн сонирхосон асуултанд хариулт өгч илэн далангүй ярилцлаа.
Тус аяны хүрээнд Монголын морин спорт, залуу уяачдын холбоотой хамтран Сүмбэр сумын ЗДТГ-ын Иргэний танхимд залуу малчид, уяачдын зөвлөгөөнийг зохион байгуулж холбооны дүрэм, журам, авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулга хийж аймгийн залуу уяачдын холбооны тэргүүнээр Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайханг цугларсан залуу малчид, уяачдын 100 хувийн саналаар сонголоо.
“Залуу малдыг дэмжих аян”-ны бас нэг зорилго болох аймаг бүрээс нэг залуу малчин айлд 50 эм төлөг авч өгч, малжуулах ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд Сүмбэр сумын тавдугаар багийн залуу малчин Б.Хишигдэлгэрт 50 эм төлөг олгох эрхийн бичгийг гардуулан өглөө.
Аяны төгсгөлд Монгол поп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлаг “Монгол минь” тоглолт дуу бүжгийн “Боржигин” чуулгын танхим дүүрэн үзэгчдийн алга ташилт халуун, дулаан уур амьсгалын дор сайхан болж өндөрлөлөө.
УИХ-ын гишүүн Д.Гантулгын цаашдын ажил төрөл, санаачлан хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээнд нь амжилт хүсч сайн сайхыг хүсэн ерөөе.



Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%