Аймгийн ИТХ-аас батлагдсан бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө болон шинээр
батлагдах шийдвэрийн төслүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулж иргэд, төрийн болон
төрийн бус байгууллагуудын саналыг авч тусгахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр буюу 02 дугаар сарын 10-ны өдөр
“Төв аймгийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг боловсруулах ажлын хүрээнд “ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ-ТӨВ АЙМАГ”-2024 бодлогын баримт
бичгийн төсөлд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын дунд аймгийн ЗДТГ-тай
хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Аймгийн ИТХ-аас энэ онд Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого, Аймгаас газрын талаар
2017-2020 онд баримтлах бодлого, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж,
аймгийн мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого, хэрэгжүүлэх арга
хэмжээний төлөвлөгөө” “Төв
аймгийн эрүүл мэндийн тогтолцоог 2017-2020 онд бэхжүүлэх дэд хөтөлбөр” зэрэг
бодлогын баримт бичгүүдийг иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулна.