ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн Засаг дарга иргэдтэйгээ уулзалт хийж ажлаа тайлагнав

2017-02-06

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийнхаа иргэдтэй “Залуучууд” театрт уулзалт хийв.Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ЗДТГ, хэлтэс агентлаг албадын дарга, сумдын ИТХ, Засаг дарга нар, төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчит хувьцаат компаниудын удирдлагууд, иргэдийн төлөөлөл 700-гаад хүн оролцож орон нутгийн “Ди Би Эс” телевиз хотын иргэдэд шууд дамжуулж үзүүллээ.

Аймгийн Засаг дарга С.Насанбат өнгөрсөн 200 хоногт хийсэн 200 ажлаа тайлагнаж оролцогчдын тавьсан асуултад хариуллаа. Иргэдээс төрийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж шийдвэрлэлтийн шат дамжлагыг цөөрүүлж шуурхай шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг дарга долоо хоног бүрийн баасан гарагт иргэдтэй уулзалт хийдэг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтын өмнө аймгийн ЗДТГ-ын 313 тоот өрөө, “Иргэдээ сонсох нээлттэй утас-70371212”-аар өгсөн иргэдийн санал хүсэлтийг урьдчилан хүлээн авч шийдвэрлэсэн тухай аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Энхбат танилцуулав.

Хоёр цаг гаруй үргэлжилсэн уг уулзалтын үеэр үг хэлсэн иргэд хийсэн ажлаа товч оновчтой тайлагнаж танилцуулсанд талархал илэрхийлээд цаашид ажлын байр нэмэгдүүлж газар өмчлөл, зам, хотын тохижилт зэрэг олон асуудлыг хөндөн асууж хариултаа авсан юм. Түүнчлэн өндөр настанууд “Дархан хотоо хамтадаа жишиг хот болгохын төлөө хичээж ажиллацгаая” гэсэн уриалга гаргасныг оролцогчид дэмжин хүлээж авлаа. Аймгийн Засаг дарга уулзалтын төгсгөлд хэлэхдээ: “Энэ онд аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас хууль тогтоомжийн хэрэгжилт, Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахын зэрэгцээ аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилтын хүрээнд “Төрийн албан хаагчдыг чадавхжуулж ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх замаар “Төрийн албаны ажлын стандарт”-ын хэрэгжилтийг сайжруулна. Мөн шийдвэр гаргахад иргэд, ТББ, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж ажиллах зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг” онцлов.

Эдгээр зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд аймгийн бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн санал, санаачлага оролцоо чухал. Иймд та бүхнийг аймгийнхаа хөгжлийн төлөө, хамтарч ажиллахыг уриалж байна гэснээр энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%