ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЦЭЦЭГ ӨВЧНИЙ УЛМААС УСТГАЛД ХАМРАГДСАН 360 ТОЛГОЙ МАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙН ТООЦООГ ГАРГАН ХХААЯ-НД ХҮРГҮҮЛЭН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛҮҮЛНЭ

2017-01-30

Дархан-Уул аймгийн Онцгой комисс энэ сарын 26-ны өдөр хуралдлаа. Онцгой комиссын хурлаар хонины цэцэг өвчнийг таслан зогсоосон мэдээлэл, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

2014 оноос хойш цэцэг өвчин гарсан 11 аймгийн 82 сумтай харьцуулбал нэг голомтыг 1 өрхийн түвшинд таслан зогсоосон анхны тохиолдол, бусад аймагт жишиг болж байгаа гэдгийг аймгийн онцгой комиссын хурлын үеэр онцолж байв. Цэцэг өвчний голомтыг амжилттай таслан зогсооход шаардагдах хөрөнгө мөнгөний асуудлыг аймгийн Засаг дарга болон холбогдох удирдлагууд шуурхай шийдвэрлэсэн. Мэргэжлийн байгууллагууд, сумын ЗДТГ-ын хоорондох хамтын ажиллагаа сайн, мал эмнэлгийн алба нь улсын хөрөнгө оруулалтаар олгосон халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцасыг хуваарилан олгоогүй хадгалж байсан тул бэлтгэлтэй байсан. Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, тандалтыг зохион байгуулж малчдыг цэцэг өвчний шинж тэмдэгийг харуулсан өнгөт зурагт хуудас, мэдээлэлээр хангаж, сурталчилсан зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж уг өвчний эсрэг хариу арга хэмжээг сайн авсан гэсэн дүгнэлт гарчээ.


Цаашид 52,0 мянган тун вакциныг ойрын хугацаанд цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан нэгдсэн зохион байгуулалтаар ханган, хамтын хүчээр богино хугацаанд хийх, голомт бүхий аймаг,сумдаас үржлийн болон бусад зорилгоор амьд мал худалдан авах, шилжүүлэн ирэхийг хориглох, устгалд хамрагдсан 360 толгой малын нөхөн төлбөрийн тооцоог гарган ХХААЯ-нд хүргүүлэн санхүүжилтийг шийдвэрлүүлэх, голомтод ажилласан хүмүүсийн томилолтыг тооцож ОБЕГ-т уламжлах, илүү цагаар ажилласан хугацааг байгууллагын удирдлагууд нөхөж амраах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан танилцууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%