ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЯПОН УЛСЫН ИЗЮМИСАНО ХОТЫН ОРЛОГЧ ДАРГА ЯШИМА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

2017-01-26

Төв аймгийн шууд харилцаат Япон улсын Изюмисано хотын орлогч дарга Яшима болон тус хотын олон нийтийн мэдээлэл, гадаад харилцааны хэлтсийн дарга Такеучи нар аймагт зочилж, 2017 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар ярилцан тохиров. Манай аймаг Изюмисано хоттой 2013 онд хамтын ажиллагаагаа эхлүүлснээс хойш хоорондын харилцаа богино хугацаанд иргэд олон нийт рүү хандсан үр дүнтэй, бодитой олон чухал ажлуудыг хамтран хийж хэрэгжүүлснийг удирдлагууд онцлон тэмдэглээд цаашид хамтын ажиллагааг  улам өргөжүүлэх, шинэ түвшинд  гаргаж худалдаа эдийн засаг руу хандуулах нь чухал байгаа дээр санал нэгдэв.

Цаашид дараах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо. Үүнд:

  1. Тус хот нь манай аймагтай адил нутаг дэвсгэр дээрээ олон улсын нисэх буудалтай тул тээвэр ложистик, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, туршлага судлах
  2. Харилцан аймаг хотоо иргэд олон түмэнд сурталчлан таниулахын зэрэгцээ аймгийн аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдхүүнийг тус хотын зах зээлд гарган борлуулах, сурталчилгаа хийх, бизнес эрхлэгчдийн хооронд түншлэл бий болгох
  3. Аймаг, хотын иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх
  4. Хүүхэд багачуудын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, япон хэлний сургалтыг дэмжих
  5. Биеийн тамир спортын салбарт хамтран ажиллах, 2020 оны Токиогийн олимпд марафоны төрлөөр Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчдыг Изюмисано хотод байгуулагдах олимпын бэлтгэл хангах тосгонд бэлтгэлийг хангуулах чиглэлээр хамтран ажиллах
  6. Хөдөө аж ахуйн газар тариалангийн салбарт тус тус хамтран ажиллахаар боллоо

Изюмисано хотын төлөөлөгчид манай аймагт айлчлах хугацаандаа аймгийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын үйл явц, аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Могол ноос” үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

Мөн 2017 оны хамтын ажиллагааны хамгийн эхний арга хэмжээ энэ оны 2 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Изюмисано хотод болох олон улсын Сэншүгийн марафонд манай аймгийн марафоны тамирчин Ц.Санжидмаа оролцохоор бэлтгэлээ хангаж байна.  Тамирчны бэлтгэлийн байдалтай тус хотын төлөөлөгчид очиж танилцав.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%