Аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг дарга
Н.Наранбаатар, Засаг даргын орлогч Х.Батболд, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх нар
зарим албан байгууллагуудын ажил байдалтай
танилцлаа.
Үйл
ажиллагаагаа өргөжүүлэн хүртээмжтэй явуулах, иргэдэд үйлчлэхэд ямар асуудал
тулгамдаж байна, түүнийг хэрхэн шийдвэрлэх гарц боломжийг олох зорилгоор
байгууллагуудын удирдлага ажилтан алба хаагчидтай санал солилцсон юм.
Маанийн
хийд, УЦУОШГ, Тагнуулын Ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь газар, Гадаадын иргэн, харъяатын газрын Өмнөговь аймаг дахь газар,
Гурван сайхан нисэх буудал зэргийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тулгамдаж
буй зарим асуудлыг аймгийн удирдлагуудын түвшинд шийдвэрлэн хамтран ажиллахаар
боллоо.
Маанийн
хийдийн хувьд цэвэр бохир, халаалтын шугамын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлага байгаа
бол Гадаадын иргэн, харъяатын газрын Өмнөговь аймаг дахь газрын хувьд 16 айлын орон сууц барих
газрын асуудал мөн үйл ажиллагаа явуулах ажлын байрыг төрийн байгууллагыг
түшиглэн шийдэж өгөх асуудлыг хөндөж байлаа.
Харин
УЦУОШГ-т конторын барилга, холбогдох судалгаа шинжилгээг хийхэд шаардлагатай
төсөв санхүүг шийдэж өгөхийг хүссэн юм. Тус байгууллагуудын хувьд одоогоор үйл
ажиллагаанууд нь хэвийн явж байгаа бөгөөд дээрх асуудлыг шат шатандаа
шийдвэрлэснээр иргэдэд хүрэх төрийн ажил үйлчилгээ илүү хүртээмжтэй чанартай
болно.
Аймгийн
удирдлагуудын хувьд тулгамдаж байгаа асуудлыг аль болох шуурхай шийдвэрлэж, хамтран ажиллана гэдгээ онцоллоо.