“АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ ИРГЭН” УРИАНЫ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг ажилтай орлоготой
иргэн урианы жил болгон зарлаж бүхий л салбарт үйлдвэрлэл үйлчилгээг
хөгжүүлэх зорилт тавиад байгаа билээ. Урианы жилийн нээлт энэ сарын
16-ны өдөр аймгийн “Монгол туургатан” театрт болж өндөрлөлөө. “Aжилтай
орлогтой иргэн” урианы жилийн нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат,
Засаг дарга Ж.Батжаргал болон аймаг, сумдын удирдлагууд, мэргэжилтнүүд
оролцов. Нээлтийн үеэр Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа
явуулдаг “МАК” ХХК-ийн инженер М.Энхсайхан, “Мөнхийн баян гал” ХХК-ийн
гадаад харилцааны менежер Н.Бямбадорж, “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны
буудлын ашиглалтын өмнөх захиргааны дарга Д.Мөнхцог нар иргэд олон
түмэнд хандаж, урианы жилийн хүрээнд төдийгүй цаашид нутгийн
удирдлагуудтай хамтран ажиллаж орон нутгийн иргэдийг боловсон хүчнээрээ
авч ажиллуулах тухайгаа мэдэгдлээ. Мөн аймгийн удирдлагуудаас 2016 онд
нийгмийн хариуцлагаа ухамсарлан орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн
хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилласан
аж ахуй нэгж байгууллага, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болох
“Нарантолгойн орд” ХХК-ийн захирал С.Галантуу, “Могол ноос” ХХК”ийн
Ч.Эрдэнэбат, Зуунмод сумын өрхийн үйлдвэрлэгч М.Эрдэнэсүрэн, Зуунмод сумын 6 дугаар
багийн мянгат малчин Ц.Ариунтөр, өөрийн эзэмшлийн газартаа төмс, хүнсний
ногоо, жимс жимсгэнэ тариалан амьдрах ухаанаараа бусдад үлгэр дуурайлал
болж яваа Зуунмод сумын 2 дугаар багийн иргэн Б.Баасанбаяр нарт
дурсгалын зүйл гардууллаа.