ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтын “Туршилтын шалгалт”-ыг зохион байгуулах гэж байна.

2017-01-17

Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор шалгалтын цахим системтэй танилцуулах, мэргэшлийн шалгалт хүнээс хамааралгүй, ил тод, нээлттэй явагддагийг олон нийтэд танилцуулах зорилгоор “Туршилтын шалгалт”-ыг 2017 оны 01 дүгээр сарын 19-нд зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Энэхүү туршилтын шалгалтад хамрагдахыг хүссэн иргэд ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаараа info@tov.gov.mn хаягаар эсхүл аймгийн ЗДТГ-ын 106 тоот өрөөнд өөрийн биеэр ирж 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14.00 цаг хүртэл бүртгүүлнэ. Хүсэлтээ ирүүлсэн иргэд Төв аймгийн http://www.tov.gov.mn/ сайтад байршуулсан хуваарийн дагуу “Туршилтын шалгалт”-д оролцох юм. Хуваарийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цагаас хойш байрлуулна. Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим санд хууль эрх зүйн 3500 гаруй, монгол хэл, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологийн 1000 гаруй сорилууд багтдаг. Өдөрлөгт оролцохоор бүртгүүлсэн иргэд энэхүү сангаас сонгосон 30 сорилтой жишиг шалгалт өгөх боломжтой бөгөөд хууль эрх зүй, албан хэрэг хөтлөлт, монгол хэл, мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингээ тогтоон, өөрөө өөрийгөө сорьж, үнэлж дүгнэх боломж бүрдэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 70272030 дугаарын утсаар холбогдож авах боломжтой.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%