Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-аас ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлуудыг зохион байгууллаа. Үүний хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Засаг даргын харьяа агентлагуудын төрийн албан хаагчдийн дунд Үндсэн хуулийн эрх зүй, төрийн албаны стандарт сэдвийн хүрээнд мэдлэг сорих АХА тэмцээнийг 2017 оны 01 сарын 13-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд зохион байгуулав. Тус тэмцээнд хэлтэс агентлагуудын 34 төрийн албан хаагч оролцсоноос 1-рт байранд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Янжинсүрэн, 2-р байранд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Д.Оюунболд, 3-р байранд аймгийн Прокурорын газрын ажилтан Г.Намжил нар тус тус шалгарч өргөмжлал мөнгөн шагналын эзэн боллоо.