ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Илтгэл, эссэ бичлэгийн уралдаан боллоо

2017-01-12

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулиа дээдлэх, судлах, сахин биелүүлэх, үзэл баримтлалыг танин мэдэх үзлийг төлөвшүүлэх зорилгоор Үндсэн хуулийн хүрээнд “Үндсэн хууль-Миний амьдралд” сэдвээр Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн болон Политехникийн коллежийн сурагчдын дунд илтгэл, эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

Сурагчдын илтгэл, эссэ бичлэгийн уралдааныг Ардын Их Хурлын депутат Д.Даргахүү, Б.Зандраа, Ж.Буд нар шүүн явуулж уралдаанд оролцсон шилдэг Илтгэл, эссэ бичлэгийн шалгарууллаа.

Шилдэг эссэ бичлэгээр долоодугаар сургуулийн 8б ангийн сурагч Д.Ууганбатын эссэ нэгдүгээр, Эрдмийн гэгээ сургуулийн 8а ангийн сурагч А.Болортунгалагийн эссэ хоёрдугаар, Эрдмийн гэгээ сургуулийн 8а ангийн сурагч О.Болорцэцэгийн эссэ гуравдугаар байранд шалгарлаа.

Шилдэг илтгэлээр Гуравдугаар сургуулийн 11г ангийн сурагч У.Цолмонбаярын илтгэл нэгдүгээр, 12а ангийн  сурагч Х.Батболдын илтгэл хоёрдугаар, нэгдүгээр сургуулийн 12г ангийн сурагч П.Энх-Эрдэнийн илтгэл гуравдугаар байруудад шалгарлаа. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%