ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН 2016 ОНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

2017-01-02

Шинэ оны босгон дээр аймгийн шилдгүүдээ шилгаруулдаг уламжлал ёсоор 2016 онд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, тэргүүний ажилтан, албан хаагчдаа шалгарууллаа.

Эрүүл мэндийн салбарын шилдэгээр Батцэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч П.Батдорж, Боловсролын салбарын шилдгээр Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн математикийн багш Ж.Эрдэнэцэцэг, Соёл, урлагийн салбарын 2016 оны шилдэг ажилтан Чулуут сумын соёлын төвийн эрхлэгч Б.Цэрэнбумуу нар тодорлоо.

Хууль зүйн салбарын шилдгээр аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга Г.Алтан-Очир, шилдэг тамирчин Эрдэнэбулган сумын Ирээдүй цогцолбор сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын 3г ангийн сурагч М.Даваажаргал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нягтлан бодогч Б.Мөнх-Учрал банк санхүүгийн шилдгээр шалгарчээ.

Төрийн захиргааны 2016 оны шилдэг ажилтан Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын Нутгийн захиргаа, эрх зүйн асуудал хариуцсан түшмэл О.Жавзансүрэн, Төрийн үйлчилгээний шилдэг ажилтнаар аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн салаан захирагч, ахлах дэслэгч Ш.Эрдэнэбаяр, шилдэг оюутан Гурвантамир дээд сургуулийн Малын эмчийн гуравдугаар дамжааны оюутан Д.Хөдөөсайхан тодорсон бол 2016 оны шилдгийн шилдэг төрийн албан хаагчаар аймгийн Газрын харилцаа% хот байгуулалтын газрын Зураг төсөл, магадлал хяналт хариуцсан мэргэжилтэн О.Мэндсайхан тодорч шагнал гардлаа.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%