Монгол улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаар зарлигаар Архангай аймгаас Төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, тогтвортой амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсаныг "Төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа"-гаар аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр гардуулж өглөө. Үүнд: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 5, Алтан гадас одонгоор 26, Хөдөлмөрийн хүндэт медалиар 28, Цэргийн хүндэт медалиар 1 хүнийг тус тус шагнагдсан байна.