ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын зүгээс буцалтгүй тусламж үзүүллээ

2017-01-09

 Элэгний церрозоор хүндээр өвчилсөн Д.Оюунбатад туслах аян Эрдэнэт хотод өрнөөд байна. Цэл залуухан, 2 охины ээж Д.Оюунбатын амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй энэ үед 1.5 сая төгрөгний өртөгтэй элэгний судас боох хагалгаанд яаралтай орох шаардлагатай болсон юм.
  Он солигдох мөч ойртож, байгууллагууд баярын уур амьсгалаар буцалж байгаа ч гэлээ эрдэнэт хүнд амьдрал бэлэглэх хандивын аянд Аймгийн ИТХ нэгдэж өнөөдөр БОЭТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй Д.Оюунбатын хагалгааны зардалд 500 мянган төгрөгний буцалтгүй тусламж үзүүллээ. АИТХ-ын Дарга П.Пүрэвлхагва хандивыг Д.Оюунбатын төрсөн эгч Д.Нармандахад гардуулан өгсөн юм. Мөн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж сайн үйлсийн аянд хувь нэмрээ оруулж буй Ч.Батмагнай захиралтай "Таван эрдэнэ" малын захын хамт олонд талархсанаа илэрхийлье.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%