ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт зарлагдлаа.

2017-01-07

ТӨВ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД ГАРСАН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ

ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

 

 

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

 

Төв  аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

 

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. 

 

 

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

  

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

 

Ø  Боловсролын шаардлага: Тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.

 

Ø  Мэргэжлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/.

 

Ø  Мэргэшлийн шаардлага: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.

 

Ø  Туршлагын шаардлага: Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

 

 

Мэргэшлийн шалгалтын бүртгэлийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт 2017 оны 01 дүгээр сарын 23, 24-ны өдрүүдэд 10:00-13:00 хүртэл, 14:00-17:00 цаг хүртэл бүртгэнэ.

 

Бүртгүүлсэн иргэдэд зориулан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх зааварчилгааг Салбар комиссоос аймгийн ЗДТГ-т 2017 оны 01 дүгээр 25-ны өдрийн 16.00 цагт өгнө.

 

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна.

 

Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

 

1.      Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

2.      Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл лүү хөрвүүлсэн байх/.

3.      Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг  хуулбарын хамт;

4.      Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

5.      “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь; /нэгийг анкетад наасан байна/.

6.      Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

7.      Шалгалтын үйлчилгээний төлбөр

 

            Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/

 

            Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

 

Дөрөв. Шалгалтын хуваарь

 

            Шалгалтыг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08:00 цагаас эхлэн доорхи байдлаар зохион байгуулна.

 

 1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /цахимаар/

 2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/, /цахимаар/

 3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

 

            Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалтын байранд  Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 

Тав. Мэдээлэл лавлагаа

 

Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар аймгийн ЗДТГ-ын 70272030, 86868626 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.


ТӨВ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ДЭС ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАР,

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

Д/Д

Захиалга өгсөн газар Байгууллаг-ын нэр

Нэгжийн нэр

Ажлын байрны

Ажлын байранд тавигдах шаардлага

нэр

хариуцсан асуудал

анги-лал, зэрэг-лэл

орон тоо

боловсрол

мэргэжил

мэргэшил

туршлага

ур чадвар

тусгай шаардлага

1

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс

Мэргэжилтэн

Мэдээллийн технологи, зам тээвэр, харилцаа холбооны бодлого хариуцна.

ТЗ-5

1

Бакалавр

Зам тээврийнинженер

-

Төрийн албанд 3-аас доошгүй жил, үүнээс: мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх.

Монгол хэл бичгийн зөв бичих дүрэм,  Албан хэрэг хөтлөлтийн стандарт, Компьютерийнхэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх.

Харилцааны өндөр соёлтой багаар ажиллах чадвартай.

-Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

-Судалгааны арга зүй, боловсруулалт, дүн шинжилгээ хийх чадвартай байна.

2

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс

Мэргэжилтэн

Байгаль орчин, ногоон хөгжил, уул уурхай, аялал жуулчлалын бодлого хариуцна.

ТЗ-5

1

Бакалавр

БайгальорчинуулуурхайнинженерЭкологичАялалжуулчлалынменежер

-

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жилажилласан.

Монгол хэл бичгийн зөв бичих дүрэм,  Албан хэрэг хөтлөлтийн стандарт, Компьютерийнхэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх.

Харилцааны өндөр соёлтой багаар ажиллах чадвартай.

-Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

-Судалгааны арга зүй, боловсруулалт, дүн шинжилгээ хийх чадвартай байна.

3

Аймгийн Эрүүл мэндийн газар

Эмнэлгийн тусламжийн хэлтэс

Мэргэжилтэн

Эмийн чанар, аюулгүй байдлын асуудал хариуцна.

ТЗ-5

1

Бакалавр

Эм зүйч

-

Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх.

Монгол хэл бичгийн зөв бичих дүрэм,  Албан хэрэг хөтлөлтийн стандарт, Компьютерийнхэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх.

Харилцааны өндөр соёлтой багаар ажиллах чадвартай.

-Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

-Судалгааны арга зүй, боловсруулалт, дүн шинжилгээ хийх чадвартай байна.

4

Аймгийн Орон нутгийн өмчийн газар

-

Мэргэжилтэн

Төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, түүнд тавих хяналтын асуудал хариуцна.

ТЗ-5

1

Бакалавр

Эдийн засаг, Санхүүч, Нягтлан бодох бүртгэл

Санхүүгийн удирдлага

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх.

Монгол хэл бичгийн зөв бичих дүрэм,  Албан хэрэг хөтлөлтийн стандарт, Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх.

Харилцааны өндөр соёлтой багаар ажиллах чадвартай.

 

-Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

-Судалгааны арга зүй, боловсруулалт, дүн шинжилгээ хийх чадвартай байна.

5

Аймгийн Орон нутгийн өмчийн газар

Худалдан авах ажиллагааны алба

Мэргэжилтэн

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах асуудал хариуцна.

ТЗ-5

1

Бакалавр

Эдийн засаг, Санхүүч, Нягтлан бодох бүртгэл

Санхүүгийн удирдлага

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.

Монгол хэл бичгийн зөв бичих дүрэм,  Албан хэрэг хөтлөлтийн стандарт, Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх.

Харилцааны өндөр соёлтой багаар ажиллах чадвартай.

 

 

-Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

-Судалгааны арга зүй, боловсруулалт, дүн шинжилгээ хийх чадвартай байна.

6

Аймгийн Орон нутгийн өмчийн газар

-

Мэргэжилтэн

Өмч болон худалдан авах ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хууль эрх зүйн асуудлыг хариуцна.

ТЗ-5

1

Бакалавр

Эрх зүйч

-

Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх.

Монгол хэл бичгийн зөв бичих дүрэм,  Албан хэрэг хөтлөлтийн стандарт, Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх.

Харилцааны өндөр соёлтой багаар ажиллах чадвартай.

-Хууль тогтоомж, ТЗАХ-ийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

-Судалгааны арга зүй, боловсруулалт, дүн шинжилгээ хийх чадвартай байна.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%