ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СҮМБЭР СУМЫН ЦЭВЭР УС, ДУЛААНААР ХАНГАГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ТАНИЛЦЛАА.

2017-01-04

       2017 оны 1-р сарын 17-оос эхлэн хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам Сүмбэр сумын цэвэр ус, дулаанаар хангагч байгууллагууд болох  “Ус-Ду”  ОНӨААТҮГ, Барилга орон сууцны 2-р анги, “Илчит Сансар”  ХХК дээр  очиж ажил байдалтай танилцлаа. “Ус-Ду” ОНӨААТҮГазар нь 1,2,3-р зуухаар галалгаа хийж ачааллын өндөр түвшин ажиллаж байна.Эдгээр зуух нь 2005 оноос ашиглалтанд орсон ба ашиглалтын хугацаа бүрэн дууссан байна. 2016 оны 12-р сарын сүүлчээр оргил ачааллын үед 4-р зуухны ул ширэм эвдэрч гэмтэл үүсний улмаас хэрэглээний халуун усаар хангаж чадахгүй нөхцөл байдал үүсcэн байна. Зуухны  засварын ажил 80%-тай явагдаж байгаа ба “Ус-Ду”  ОНӨААТҮГазрын ажилчид 24 цагаар ээлжийн графикаар засварын ажлыг гүйцэтгэж байна. Уг засварын ажлыг дуустал хэрэглээний халуун усаар хангахгүй гэсэн мэдээллийг холбогдох байгууллагын удирлага  захирал  Б.Ганзориг танилцууллаа. 
      2016 онд Хонхор хотхоны дулааны төв шугамын шинэчлэлийн ажилд нийт 400 сая төгрөг зарцуулсан ба энэ шинэчлэл хийгдсэнээр хоногт 300 м3 ус шугамаар алдагддаг алдагдал багасаж одоогоор 40м3 болон багассан байна. Зуны засварын ажлын хүрээнд халаалтын зууханд  нэн шаардлагатай экран хоолойнууд солих  ажлуудыг зохион байгуулсан ба цаашид Зуухны өргөтгөл, шинэтгэл хийх нэн шаардлагатай байгааг уламжлалаа. Бусад байгууллага болох Барилга орон сууцны 2-р анги, Илчит Сансар ХХК-ны хувьд үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Барилга орон сууцны 2-р анги нийт 6-н зуух галалгаанд ажиллуулж байгаа ба хэрэглээний халуун усны галалгааны 1 зуух нөөцөнд, мөн шинээр бага оврын 1,5 мВат хүчин чадал бүхий 1 зуух ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. “Илчит Сансар” ХХК одоогоор 3-н зуух ашиглахаас 2 зуух ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Нөөцөнд 1 зуух галлахад бэлэн байдалд байна. Дулаанаар хангагч байгууллагуудын хувьд нүүрсний нөөц тус бүрдээ 14 хоногийн нөөцтэй бэлэн байдалд ажиллаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%