ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2017 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2017-01-02

Дархан-Уул аймгийн нутгаар агаарын температурын сарын дундаж нь голуудын хөндийгөөр 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байх төлөвтэй.Нэгдүгээр арав хоногийн эхээр (1-4нд) хүйтний эрч суларч голуудын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Арав хоногийн дунд (4-7нд) үеэр хүйтний эрч чангарч голуудын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр (8-10нд) голуудын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны эхээр (1-4 нд) зарим газраар, сүүлчээр (8-10 нд) ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.

Хоёрдугаар арав хоногийн эхээр (11-14 нд) хүйтний эрч чангарч голуудын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд (14-17, 18-20 нд) голуудын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны эхээр (11-14 нд) ихэнх нутгаар, дунд үеэр (14-17 нд) зарим газраар, сүүлчээр (18-20 нд) нутгийн хойд хэсгээр цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.

Гуравдугаар арав хоногийн эхээр (21-23 нд) хүйтний эрч чангарч голуудын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Хугацааны дунд үеэр (24-27 нд) ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 120
3 / 3%
3 / 3%
75 / 63%
2 / 2%
37 / 31%