Дархан-Уул аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнээс Дархан хотын Нэгдсэн Эмнэлгийн Хүүхдийн тасаг болон хувийн хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал ихэсчээ. Үүнтэй холбогдуулж аймгийн Засаг дарга С.Насанбат Нэгдсэн Эмнэлгийн Хүүхдийн тасгаар орж эмч мэргэжилтнүүдтэй уулзаж хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн саналыг сонслоо. Тус Хүүхдийн тасагт 26-ны даваа гарагийн байдлаар бага насны 120 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.Тус эмнэлгийн Ерөнхий эмч Б.Эрдэнэтулга:-“Ханиад томуу ихэссэн энэ үед бид эмч сувилагч, асрагчийнхаа тоог нэмж аль болох иргэдэд хүндрэл учруулахгүйн үүднээс олон талт арга хэмжээ авсны үр дүнд ямар нэгэн хүндрэл гараагүй байна. Хүүхдийн тасагт өнгөрсөн долоо хоногт аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбатын ахалсан ажлын хэсэг ажиллаж эм тарианы хангамж, нэмэгдэл ороор хангах асуудлыг шийдвэрлэснээр эм тарианы хомсдолд ороогүй байгаа” гэлээ.
Мөн багуудын дунд ажилладаг “Өрхийн эрүүл мэндийн төв”-үүд уртасгасан ажиллаж байгаа учраас эхлээд өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж анхан шатны эмчилгээ авах хэрэгтэйг эмч нар зөвлөсөн. Хүүхдийн тасаг ачаалал ихтэй ажиллаж байгаа учраас зарим өрөөг тасаг болгосон бол хоёр өрөөнд давхар цонх хийх төсвийг шийдвэрлэхээр боллоо. Энэ үеэр тус тасгийн эмч мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд хандаж гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг хоёр цаг тутамд хийж ариун цэвэр сайн сахиж онц шаардлагагүй бол олон нийтийн газарт бага насны хүүхдийг авч явахгүй байх, амны хаалт хэрэглэж хэвших хэрэгтэй гэж зөвлөв.