ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСАВ

2016-12-27

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 96 дугаар тогтоолоор төрийн албан хаагчдын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой богино хугацааны сургалт  2016 оны 11 дүгээр сарын 03-18-ны өдрүүдэд явагдсан байна.

            Сургалтад аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид, төрийн байгууллагуудын удирдах ажилтнууд болон төрийн албан хаагчид хамрагдсан юм.

            Сургалтанд хамрагдагсдад 7 багш 30 сэдвийн хүрээнд 80 цагийн хичээлийг заасан аж. Төрийн албан хаагчид сертификатаа гардан /2016.12.26/ авлаа.

            Аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 1872 төрийн албан хаагч байдаг бөгөөд чадавхжуулах сургалтанд 71 удирдах албан тушаалтан, 123 төрийн албан хаагч хамрагджээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%