Монгол улсын Засгийн газраас “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” бодлогыг хэрэгжүүлж,
2020 он гэхэд элэгний С вирустай иргэнгүй болох, мөн элэгний өвчтэй
иргэдийн тоог 50%-иар бууруулах зорилт тавин ажиллаж байгаа юм.
Энэ
бодлогыг Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас “Элэг бүтэн Төв
аймагчууд” уриан дор “Оном” сантай хамтран энэ сарын 18-ны өдрөөс албан
ёсоор хэрэгжүүлж эхлэлээ. “Элэг бүтэн Төв аймагчууд” хөтөлбөрийн нээлтэнд
аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, аймгийн
ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, “Оном” сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн
дарга, ШУ-ны доктор Д.Наранбаатар нар оролцлоо. Хөтөлбөрийг нээж аймгийн
Засаг дарга Ж.Батжаргал нээж үг хэлж, “Оном” сангийн төлөөлөн удирдах
зөвлөлийн дарга, ШУ-ны доктор Д.Наранбаатар “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ”
хөтөлбөрийг танилцууллаа.
“Элэг бүтэн Төв аймагчууд” хөтөлбөрийн
хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт “Элэгний эмчилгээний зөвлөх төв”-ийг
шинээр нээв. Мөн элэгний өвчлөлийн үед хэрэглэх эм бэлдмэлүүдийг эмийн
сангуудаар дамжуулан даатгалд хамрагдсан иргэдэд хөнгөлөлттэй үнээр
худалдаалахаар болжээ.