Манай аймгийн Хонгор суманд малын гоц халдварт цэцэг өвчин илэрсэнтэй холбоотойгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Албаны штаб хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна. Тус сумын олон улсын зам дагуу байрлаж байгаа “Буузандаа”, “Цайдам”, “Монгол хоол” цайны газарт хэрэглэж байгаа махны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар дээрх цайны газруудаас зөрчил илрээгүй байна. Мэргэжлийн хяналт, хэв журмын албанаас цайны газруудад ариутгал халдваргүйжүүлэлтийн нөөцийг бүрдүүлж ажиллахыг зөвлөжээ.
Буурал хангай, 40-ийн болон Хөтөл шалган нэвтрүүлэх товчоонд нийт 97 авто машинд үзлэг шалгалт хийсэн байна. Үүнээс 89 автомашинд ачигдан орж ирсэн 1.2 тн хонины цувдай, 128 ширхэг ямааны гулууз, 116 ширхэг хонины гулууз, 26 ширхэг үхрийн өрөөл, 1 ширхэг тэмээний гулууз, 6 ширхэг адууны өрөөл, 9 ширхэг үхрийн шир, амьд үхэр-2, хонь-15, ямаа-15 зэрэг нь гарал үүслийн бичигтэй тул нэвтрүүлж, 8 авто машинд ачигдан шалгагдсан 8 ширхэг адууны өрөөл, 1 хонины гулууз, 1 үхрийн гулууз, 1 өрөөл, 189 ширхэг хонь ямааны арьс, үхэр ,адууны 2 ширхэг ширийг шалгахадгарал үүслийн бичиггүй байсан тул орон нутагт нь буцаажээ.
Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн олон улсын зам дээр байгуулсан ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг нь 2200 гаруй автомашинд ариутгалыг хийсэн тухай Мэргэжлийн хяналт, хэв журмын албанаас мэдээллээ.