Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2016.12.19 ны өдөр боллоо. Хуралдаанаар байранд дугаар өгөх, Төрийн дээд одон медальд уламжлах зэрэг хоёр асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн хуралдаанд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөтэй байв. Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23.6 зааснаар Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана гэж заасны дагуу МАН-ын бүлгийн дарга Н.Болор-Эрдэнэ хурлыг удирдан явуулав.
Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгч З.Эрдэнэбат : Монгол Улсын төрийн дээд одон медальд уламжлах асуудлаар Засгийн газрын шагналын журам, холбогдох тогтоолыг сайтар анхаарч шагналын материал бүрдүүлэлтэд хяналт тавьж дутуу материал хүлээн авахгүй. Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахгүй байх талд цаашид анхаарч ажиллахыг хүслээ. Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцсэн асуудлаараа холбогдох тогтоол шийдвэрийг батлан гаргасан байна.