“Алтан гурвалжин” Төв аймгийн шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.
Төв аймгийн 2016 оны шилдгүүд тодорлоо “Алтан гурвалжин” Төв аймгийн
шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа 12-р сарын 16-ны өдөр
Улаанбаатар хотод 12 дах жилдээ амжилттай зохион байгуулагдаж
өндөрлөлөө. Тус арга хэмжээг анх Төв аймгийн Засаг даргын Тамгын газар,
Улаанбаатар хот дахь Төв аймгийн нутгийн Зөвлөл, Төвийн бүсийг дэмжих
агентлаг санаачлан зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн арга хэмжээг
Жаргалант, Сэргэлэн, ЛҮн сумын ИТХ, Засаг дарга, Засаг даргын Тамгын
газар, Нутгийн зөвлөлийн хамт олон
хамтран зохион байгуулсан байна. Арга хэмжээний гол онцлог нь нутгийн
бизнес эрхлэгчид болон ажил хэрэгч эрхмүүдийг уулзуулан туршлага
солилцох, цаашид хамтран ажиллах нөхцөл боломжийг нь нээж өгдгөөрөө
онцлогтой. Хамгийн гол нь орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр
оруулж байгаа хувь хүн, албан байгууллагыг шалгаруулан алдаршуулах
зорилготой. “Алтан гурвалжин” наадам нийт есөн төрөлд шилдгүүдээ
тодруулдаг юм. Энэ онд: “Шилдэг нөхөрлөл хоршоо”-гоор Алтанбулаг сумын
“Тээг хангай” хоршоо “Шилдэг газар тариалан эрхлэгч”-ээр Жаргалант сумын
“Жаргалант шим газар” ХХК “Шилдэг мал аж ахуй эрхлэгч”-ээр Баян-Өнжүүл
сумын 1-р багийн малчин А.Санжаасүрэн “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр Зуунмод
сумын Баруун Зуунмод багийн иргэн Ө.Идэрболд “Шилдэг худалдаа үйлчилгээ
эрхлэгч”-ээр Лүн сумын “Мөнх их мандал” ХХК “Шилдэг байгаль орчин аялал
жуулчлалын салбар”-аар Борнуур сум “Аглаг бүтээлийн хийд” “Шилдэг
хөрөнгө оруулагч”-аар АНУ сервис ХХК “Шилдэг техник технологи
нэвтрүүлэгч”-ээр Клийн энержи ХХК-ийн Салхитийн салхин цахилгаан станц
“Шилдэг хүний хөгжил, нийгмийн халамж үзүүлэгч”-ээр Зуунмод сумын 5-р
багийн иргэн уран барималч, сийлбэрч С.Цэнд-Очир нар тус тус шалгарлаа.