ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ШАТАР СОНИРХОГЧДЫН ХАГАС ШИГШЭЭ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2016-12-11

Шатрын спортыг Улсын Их Хурал ивээлдээ аван орон нутагт шатрыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 оноос эхлүүлж, шатар сонирхогчдын хагас шигшээ буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүрийн 12 дүгээр сард шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн тэмцээнийг Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 
        Шатар сонирхогчдын хагас буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 19 сумаас 79 шатар сонирхогчид оролцох эрхийг олгосноос цас зудтай, мал тооллого давхцсаны улмаас 41 хүн ирж оролцлоо. Үүнээс эмэгтэй төрөлд 9, эрэгтэй төрөлд 32 шатарчин өрсөлдсөн байна.

      Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Олон Улсын Шатрын Холбоо болон Монголын Шатрын Холбооны дүрмийн дагуу  2015 оны 12 сарын 11-ний өдөр Нутгийн захиргааны ордоны Ногоон танхимд зохион байгуулав. Тэмцээн Швейцар системээр 6 өрөг, талдаа 45 минутын цагийн хяналттай явагдав. Архангай аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс эхний байранд шалгарсан 3 шатар сонирхогчдыг улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг олголоо. Хагас шигшээ тэмцээнд оролцох эрх авсан 76 шатар сонирхогчдын эмэгтэй төрөлд 19, эрэгтэй төрөлд 57 нь өрсөлдөх юм байна. 




Тэмцээнээс эмэгтэй төрөлд Ламжавын Долгор  /Регистр АЮ64031165, Утасны дугаар  99747481/, эрэгтэй төрөлд Долгорсүрэнгийн Эрдэнэбат /Регистрийн дугаар АЗ75020530, Утасны дугаар 99846226/ түрүүлж, хоёрдугаар байранд  Бат-Өлзийн Адъяа /Регистрийн дугаар НВ790422528 Утасны дугаар 95936463/ нар шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Мөн шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөлд  гуравдугаар байранд Паланын Пүрэвням /Регистрийн дугаар Г40072019/ нар шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. 


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%