ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗҮЙЛС ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ УРИЛГА

2016-12-13

Зорилго: Аймгийн үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин тэтгэх, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гадаад дотоодод сурталчлан таниулах, олон улсын зах зээлд гарах боломжийг олгох, аймаг орны онцлог, давуу талыг түгээн дэлгэрүүлэх, мөнгөний урсгалыг татах, аймгийн бренд бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, зочин төлөөлөгчдөөр дамжуулан орон нутгаа сурталчлахад оршино.
Хамрах хүрээ: Төв аймгийн харьяа ААН-үүд, үйлдвэрлэгчид, гар урчууд, бизнес эрхлэгчид
Хугацаа: 2016-12-16-с 2017-01-16 хүртэл
Цаг: 2017-01-17-ны өдөр 11:00 цагт
Шалгаруулалт болох газар: Төв аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхим
Шалгуур:
- Бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч нь Төв аймгийн харьяа байх
- Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн, сувинерийн зүйлс байх
-
- Хадгалалтын хугацаа шаардлага хангасан, элдэв хурц эхүүн үнэргүй, бүрэн боловсрогдсон, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн байх
- Бараа бүтээгдэхүүн гадуураа гоёмсог өнгө үзэмжтэй, бүтээгдэхүүний агуулгатайгаа зохицсон хайрцаг сав, баглаа боодолтой байх
- Үйлдвэрлэгчийн хаяг, бараа бүтээгдэхүүний танилцуулга, тайлбар монгол, англи хэл дээр байх
Бэлэг дурсгалын зүйлд орох боломжтой зүйлс: Ноос ноолууран бүтээгдэхүүн, эсгий улавч, болон овор багатай эсгийн бүтээгдэхүүн, цайны төрлийн бүтээгдхүүн, төрөл бүрийн жимсээр хийсэн хүний эрүүл мэндэд ашиг тустай бүтээгдхүүн, Төв аймгийн нэрийг оруулсан, үйлдвэрлэсэн газар нь Төв аймагт гэсэн бичээсийг монгол англи хэл дээр бичсэн саван, шампунь, вакуумласан махан бүтээгдэхүүн, хөнгөн хуванцар савтай жимсний жүүс, өнгө үзэмжтэй хайрцаг савтай Төв аймгийн хөрс шороонд ургуулсан үр тариагаар хийсэн гурилан бүтээгдхүүн, Төв аймгийн болон үндэсний зан заншил, өвөрмөц онцлогийг тусгасан сувинерийн болон бэлэг дурсгалын зүйлс байж болно.
Тавигдах шаардлага:
- Тухайн бараа бүтээгдэхүүний 1 ширхэгийн үнийн саналыг ирүүлнэ. /Бөөний үнээр тооцож/
- Бараа бүтээгдэхүүнийг шаардлагатай тохиолдолд шууд авахад бэлэн байх, тогтмол үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүн байх /100ш-с дээш/
- Аймгийн ЗДТГ-тай гэрээ байгуулан ажиллах
- Аймаг орны онцлог газар нутаг, эмблем лого, соёл, түүх, зан заншил, уламжлал зэргийг тодруулан харуулсан бараа бүтээгдэхүүн байхыг анхаарна уу
- Бараа бүтээгдэхүүний шошгон дээр Төв аймагт үйлдвэрлэсэн тэмдэглэгээтэй байх
Жич: Дэлгэрэнгүй мэдээлэл авах, лавлах зүйл гарсан тохиолдолд холбогдох
утас: 7027-3084, 88098005
Email: chimgeet@mail.ru 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%