ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН-УУЛ АЙМГААС 2016 ОНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТОГООЧ ТОДОРЛОО

2016-12-12

      Найрамдлаар овоглосон Дархан хотод нийтдээ 300 гаруй тогооч хоол үйлдвэрлэлийн салбарт ажилладаг. Тэд өнөөдөр /2016.12.09/ шинэ жилийнхээ арга хэмжээг ёслол төгөлдөр зохион явууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга урилгаар оролцож хамт олноо хошуучлан ажилласан зарим тогоочдыг Найрамдлын Дархан тэмдэг, Тэргүүний ажилтан цол тэмдэг, аймгийн Засаг даргын жуух бичгээр тус тус шагнаж урамшуулсан юм. Монгол улсын аварга тогооч шалгаруулах уралдаан 12 дугаар сарын эхээр болж тогооч нар ур чадвараараа өрсөлдсөн байна. 

       Тус уралдаанд Дархан-Уул аймгаас нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож Орчин үеийн монгол хоолны төрөлд Дархан зочид буудлын ерөнхий тогооч Пүрэвсүрэнгийн Болдбаатар шалгарч Монгол улсын аварга тогооч болжээ. Монгол улсад мастер тогооч цол олгож эхэлсэний 50 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд манай аймагт нийтдээ 26-н мастер тогооч байдаг ажээ. Дашрамд дурдахад Монгол улсын хэмжээнд хамгийн олон мастер тогоочтой аймаг бол Дархан-Уул аймаг билээ. Дархан-Уул аймгийн Тогооч нарын холбооноос залуу тогоочдыг чадавхижуулах олон төрлийн сургалтыг шат дараатайгаар зохион явуулсаар иржээ.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%